Францын ерөнхийлөгч Макроны нохой эзнийгээ ичихэд хүргэв

Ерөнхийлөгч нарын тэжээвэр амьтад хүртэл амьтад шүү дээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Нэмо нэртэй нохойгоо энэ жил үрчилж авсан. Саяхан ерөнхийлөгч сайд нартайгаа “Elysee” ордонд уулзаж байх үеэр Нэмо задгай зуух руу шээж байгаа бичлэгийг Францын телевизээр үзүүлжээ. Францын телевиз “TF1”-ын бичлэг дээрээс харахад ерөнхийлөгч нохойгоо “Тэр ямар нэг онцгой зүйл хийж байх шиг байна” хэмээн өхөөрдөн инээж байна.

Нэмж хэлэхэд Францын үе үеийн ерөнхийлөгч нар “Elysee” ордонд нохой тэжээж ирсэн уламжлалтай ажээ.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …