Амиа алдсан хүмүүсийн шарилыг нисдэг тэргээр нийслэлд авчирлаа

Отгонтэнгэр ууланд амиа алдсан 14 уулчдын цогцсыг өчигдөр Завхан аймгийн Отгон сумаас нийслэлд авчирлаа. Өчигдөр оройн 21:05 минутад ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр ахалсан ажлын хэсэг ослын газарт ажилласан бөгөөд нас барсан хүмүүсийн шарилыг авчрахад цагдаагийнхан оролцсон байна. Нисэхэд амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн ирээгүй бөгөөд тэд шүүх эмнэлгийн гадаа хүлээж байжээ. Амиа алдсан 14 хүний шарилыг ЦЕГ-ын хамгаалалттайгаар нисэх буудлаас авчирсан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадаа 21:30 минутын үед нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн болох 40 гаруй хүн цугласан байв. Ингээд уй гашууд автсан ар гэрийнхэнтэй хамтран шөнийн турш цогцос таниулах ажиллагааг зохион байгуулсан талаар эх сурвалжууд мэдээллээ.

Харин сураггүй алга болсон гурван иргэнийг хайх эрлийн ажиллагааг өнөө өглөө 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн. Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …