Монгол эмч дөрвөн ихэр хүүхэд эх барьжээ

Санкт-Петербург хотын эмнэлэгт 10 дугаар сарын 17-ны өдөр Елена Гончар гэх бүсгүй дөрвөн ихэр хүүхдийн эх болжээ. Ихэрүүдийг Антон Михайловоор ахлуулсан эх барих баг тосч авсан байна. Энэ багт Ц.Цолмон гэх монгол эмч ажиллажээ.

Петербургт 50 жилийн дараа дөрвөн ихэр хүүхэд төрж байгаа аж. Тиймээс хотын эмнэлгийнхэн эх, хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн анхаарч, төрөх явцад ач холбогдол өгч ажилласан байна. Мөн хотын захиргаанаас олон хүүхэд төрүүлсэн эхэд тусгайлан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …