Алдарт жүжигчин биен дээрээ нийт 20 шивээстэй. Өнгөрсөн онд хамгийн том гурван шивээсээ хийлгэсэн юм. Биен дээрээ зуруулсан эдгээр “бүтээл” нь содон харагддаг агаад өөр өөрийн утга учиртай. Дээрх зурган дээр Бурхны шашны хийд, аз, эд баялаг авчрах тарни, дөрвөн тив, дөрвөн махбодь(шороо, ус, салхи, гал)-ийн бэлгэдэл байна.
Түүний баруун гаран дээр байдаг энэхүү араб бичиг “зориг” гэсэн утгатай. Хуучин нөхөр Билли Бобтой хамт хийсэн нэг шивээсэн дээрээ үүнийг хийлгэсэн аж.
Буддист Пали хэлээр шивүүлсэн энэхүү шивээсийг өөрийн үрчилж авсан Камбож хүү Маддоксын хамгаалалт болгож, мөн өөрөө азгүйтэхгүй байхын тулд хийлгэсэн юм.
Загалмайн шивээсийг өмнө нь байсан цэнхэр хэлтэй жижиг луугийн шивээсэн дээр халхалж хийлгэсэн ажээ. Үүний хажууд латинаар “Намайг тэжээх зүйл намайг бас үгүй хийдэг” гэсэн утгатай шивээс байна.
Газар зүйн байрлалыг томъёолсон тоонууд. Эхнийх нь түүний Камбож хүү Маддоксын төрсөн газар. Дараагийнх нь Африк охин Захарагийнх нь төрсөн газар. Үүний дараагийнх Шило охиных нь төрсөн газар. Ингээд үлдсэн гурав нь түүний өөр хоёр хүүхэд болон Брэд Питтийн төрсөн газар болно.
Зүүн гаран дээр нь байдаг Ром 13 тоо нь мухар сүсгийн эсрэг бэлгэдэл юм.
Норвегийн эртний бичээс.
Энэтхэгийн зүүн хэсгийн түүх, соёл болон геополитикын бүс, Ази тивд багтдаг Бенгал нутгийн баран шивээсийг гар урлалын зүүгээр нурууныхаа доод хэсэгт шивүүлсэн. 2004 онд Бангкок хотод хоёр цагийн хугацаанд хийлгэсэн юм. Шивээсийг урлаач ажлаа хийж байх зууртаа эртний нэгэн магтаалын дуу дуулж шивээсийг адисласан гэдэг.
Б.Халиун