Монголын “Маркетеруудын өдөр”-ийг 5 дахь жилдээ тэмдэглэлээ

Өнгөрсөн долоо хоногт Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотод маркетингаар амьсгалсан 7 хоног боллоо. “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” /МҮМХ/ нь 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетингийн мэргэжилтнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарлаж 5 дахь жилдээ зохион байгууллаа. Тус өдрийн хүрээнд жил бүр тодорхой зорилго, уриалга дэвшүүлэн ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд “I’m a marketer” уриан дор 2017 оны 10-р сарын 16-аас 21-ны хооронд маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, зөвлөхүүд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэгтэйгээр маркетингийн салбарыг сурталчлах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж монголын “Маркетеруудын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын “Маркетеруудын өдөр”-ийн хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдлаа.

МЭРГЭЖЛИЙН МАРКЕТЕРУУДЫГ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Манай орны хувьд маркетингийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг 10 гаруй их дээд сургууль байдаг боловч боловсон хүчний хэрэгцээ хангалттай биш байна. Тиймээс өөр бусад салбарын мэргэжлийн бус хүмүүс байгууллагуудын маркетинг хийж байгаа нь учир дутагдалтай, ажлын гүйцэтгэл мэргэжлийн бус байна. Үүнээс үүдэн маркетингийн менежер, мэргэжилтний ажлын байран дээрх үнэлэмж буурах, ажлын байрны тодорхойлолтыг буруу ойлгох тохиолдол их байна. Энэ нөхцөл байдлыг арилгах, багасгах зорилгоор 2016 онд “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” болон “Монголын Маркетингийн Судалгаа Шинжилгээний Хүрээлэн” хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ ажлын эхлэл болгож “Маркетинг менежментийн 45 хоногийн онол практик хосолсон сургалт”-ыг зохион байгуулахаар анхны элсэлтээ авч байна.

Энэхүү сургалтад өөр мэргэжилтэй боловч маркетингийн салбарт одоо ажиллаж байгаа хувь хүн, жижиг дунд байгууллагуудын менежер, захирлууд хамрагдан суралцах боломжтой. Сургалтыг ММСШХ-ийн эрдэмтэн багш нар болон томоохон бизнесийн компанийн захирлууд заана. Цаашид ахисан түвшин, мэргэшсэн маркетеруудын сургалтын элсэлтийг авна.

ТЕХНОЛОГИ БА МАРКЕТИНГ
Маркетингийн салбар нь хамгийн залуу шинжлэх ухаан боловч, цаг үргэлж хөгжиж, технологитой уялдан улам шинэчлэгдсээр байна. Энэ өдрийн хүрээнд мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч, салбартаа 17 жил ажилласан туршлагатай тэрбумтан Стефен Дендтлер манай улсад зочлон ирж маркетерууд болон мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж өөрийн мэдлэг туршлагаасаа хуваалцлаа. Түүнчлэн RackCorp компаний олон нийтийн харилцаа хариуцсан менежерээр алдарт “Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг ажилладаг бөгөөд өөрийн брэндийн туршлага, ололт амжилтаасаа хуваалцсан юм.

МАРКЕТЕРҮҮД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
10 сарын 18-нд болсон “Маркетерууд зөвлөж байна” өдөрлөгт маркетингийн судалгаа шинжилгээ, аутсорсинг, зөвлөх үйлчилгээ, пи ар сурталчилгаа, гүйцэтгэлийн 10 гаруй байгууллагууд “Стартап Маркетинг Спэй” төвд цугларч жижиг дунд бизнес эхрлэгчид хувь хүмүүс үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.  Өглөө 10 цагт эхэлсэн энэхүү өдөрлөгт зөвлөгөө авах гэсэн хүмүүс нь зөвлөгөө өгөх хүмүүсээсээ түрүүлээд ирчихсэн байсан нь энэ төрлийн мэдээ мэдээлэл, хэрэгцээ шаардлага жижиг дунд бизнест эхрлэгчдэд ямар их хэрэгцээтэй байсныг илтгэж байна. Арга хэмжээнд нийт 260 гаруй иргэд ирж зөвөлгөө авсан бөгөөд зөвлөхүүд маань өдрийн хоолоо ч идэж амжилгүй тасралтгүй зөвөлгөө өгч байсан нь энэ төрлийн арга хэмжээг ойр ойрхон хийж байх хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна. Цаашид Стартап маркетинг спэйс төв дээр энэ төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байх болно.

СЮРПРИЗ ДҮҮРЭН “MARKETERS’  PARTY”
Харин 10 сарын 20-ны өдөр Монголын “Маркетеруудын өдөр”-ийн баярын арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Park castle”-д  болж  150 гаруй байгууллагын 210 гаруй маркетерууд цуглаж хоорондоо танилцан, харилцаа холбоогоо өргөтгөн зэрэгцээ Камертон хамтлагийн дуучин Мэнд-Амар, Хар тас хамтлаг, Пайро хамтлаг, Рек-он хамтлаг, Консананс хамтлаг зэрэг урлаг соёлын ододтой хамт нэгэн үдшийг нижгэр сайхан өнгөрүүллээ. Арга хэмжээний нэгэн өвөрмөц зүйл нь үдшийн 10 цаг 20 минутад  баярын сальют буудуулах үйл ажиллагаа байлаа. Парк доторх хар сувд хөлгийн давцан дээр цугларсан маркетеруудад зориулсан энэхүү ёслолын буудлага нь баярын уур амьсгалыг улам бүр хөгжөөж өгсөн үйл явдал болсон. Үргэлж хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ хямдрал урамшуулал, бэлэгтэй, хонжвортой, сугалаатай, бонустай худалдаа үйлчилгээ сэдэж байдаг тэднийг энэ үдэш харин эсрэгээрээ ивээн тэтгэгч, хамтрагч байгууллагуудын бэлгийн хур бөмбөгдөх шиг боллоо. Дабасу брэндийн сувинер, Дайберг Керн брэндийн үнэт эдлэл, Кодивагийн цуглуулга, Авсралид од болж буй “Оогий” брэндийн 1 сая төгрөгний бараа авах эрхийн бичиг, Манзшур аялах эрхийн бичиг гээд олон шагналын эзэд нэрийн хуудсаараа тодорч байлаа. Жилд нэг тохиох баярын өдрөөрөө маркетерууд маань баярласан шиг баярлалаа. Бас болоогүй оролцож амжаагүй үлдсэн томоохон байгууллагууд маркетеруудаа энэ амралтын өдөр  нөхөж баярлуулах сурагтай. Саяыг хаяж тэрбумыг ол гэдэг алтан зарчмыг ойлгосон байгууллагууд маркетеруудаа жилд ганц баярлуулахгүй бол болохгүй биздээ.

МАРКЕТЕРУУДАД ЗОРИУЛАН “ЖАРГААГҮЙ НАР” ЖҮЖИГ ТОГЛОГДЛОО

Өдрийн хүрээнд МҮМХ-ны байнгын түнш, хамтран ажиллагч байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон маркетерууддаа зориулан Дашдоржийн Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгээ тоглож сонирхууллаа. Тоглолтын дараа театрын удирдлагууд, уран бүтээлчид маркетеруудыг хүлээн авч уулзаж соёл урлагийн байгууллагын маркетингийн талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид маркетерууд театрын урлагыг сурталчлах, хамтран ажиллах боломж гарцын талаар хэлэлцүүлэг хийлээ.


Монголын “Маркетеруудын өдөр”-ийг жил бүр томоохон бизнесийн байгууллагууд ивээн тэтгэж хамтран ажилладаг бөгөөд

Ерөнхий ивээн тэтгэгчээр:
Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд мэргэжлийн маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ухаалаг хамтын оффис болох Стартап маркетинг спэйс төв

Даймонд ивээн тэтгэгчээр:
360о виртуал газрын зургийн шинэ технологийг хөгжүүлэгч “Колор системс ХХК,

Ивээн тэтгэгчээр:
Боловсорлын сургалт, зөвлөх үйлчилгээний “Топ Женус” төв,
Гадаад аялал жуулчлалын “Эхлэл Интернэйшнл” ХХК,

Мэдээллийн ивээн тэтгэгчээр:
Монголын Сайтын Холбоо,
Эрхэмсэг оршихуй “Зиндаа” сэтгүүл
Стар телевиз,
Ви телевиз

Дэмжигч байгууллагаар:
Маркетингийн мэргэжлийн байгууллага “Монголын Маркетингийн Судалгаа Шинжилгээний Хүрээлэн”,
Менежментийн зөвлөх үйлчилгээний “Виннер консалтинг” ХХК,
“Улсын Драмын Эрдмийн Театр”,
Чанартай барааг чадварлаг хамт олон уриатай “Глобал Бридж” ХХК,
Реклам зар сурталчилгааны сурталчилгааны “Самбар.мн”,
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Парк кастел”,
“AR” технологийг монголд хөгжүүлэгч “Аргун трэйд” ХХК

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …