“Халтар царайт” киноны Санта Ортигосагийн дүрд тоглосон жүжигчин Жижи Занчетта

Телевизийн олон ангит “Халтар царайт” киног 1992 онд Венесуэлийн Venevision кино компани бүтээсэн бөгөөд тухайн үедээ маш их шуугиан тарьж, дэлхийн олон оронд гарсан юм. Тус олон ангит киног АНУ, Испани, Монгол, Филлиппинь, Венесуэл, Аргентин, Парагуай, Индонез гэх мэт 8 орны үзэгчдэд хүргэсэн байна. Киног Англи, Орос, Монгол, Филлипинь хэлээр орчуулсан байна.

Тус киноны Санта Ортигосагийн дүрд тоглосон жүжигчин Жижи Занчеттагийн амьдрал болоод уран бүтээлийн замналын талаар товчхон хүргэж байна.

Венесуэлийн жүжигчин Жижи Занчетта 1967 онд мэндэлжээ. Түүний эцэг нь Итали хүн гэнэ. 25 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн Жижи Занчетта дуучин, жүжигчин Рикардо Мандинитэй гэрлэсэн байна.Санта Ортигосагийн дүрээр од болсон Жижи Занчетта 14 насандаа анхны кинондоо тоглосон ажээ.Тэрбээр олны танил болохоосоо өмнө насанд хүрэгчдэд зориулсан кинонд тоглодог байжээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …