Яг одоо төрийн ордонд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа билээ.
Тэгвэл эл мөчид ордон руу гал нээсэн хэрэг гараад байна. Тодруулбал, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх Урт нэрт хуульд оруулж буй өөрчлөлтийг эсэргүүцэн тайван жагсаал зарлана хэмээн мэдэгдээд байсан “Гал үндэстэн” холбооныхоны жагсаалын үеэр буун дуу гарлаа.
Чухам хаанаас хэн, хаашаа буудсан нь тодорхойгүй байсан ч буун дуу гармагц ордны хамгаалагчид гарч ирэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг баривчлан ордон руу авч орсон юм.
Хэрэг гарснаас хойш 20 гаруй минут өнгөрөөд байгаа ч юу болсон талаар хариу өгөөгүй, Ц.Мөнхбаярыг ч гаргаж ирээгүй байна. Мөн жагсагчдаас буун дуу хаанаас гарсан ямар, учиртай болохыг асуухад “Бид өөрсдөө ч мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.
Зарим хүмүүсийн ярьж буйгаар ордон руу Ц.Мөнхбаяр буудсан гэж байгаа юм. Үүнээс гадна ордны хашаанаас /цэцэрлэгт хүрээлэн/ тэсрэх бөмбөг, буу олсон гэх яриа гараад байгаа бөгөөд эл мэдээлэл үнэн бололтой. Учир нь ордны хашааны бүх хаалгыг хааж нэгжлэг хийж байна.
Л.Бадрах ugluu.mn