Рианна хатан хаан Нефертитигийн дүрд хувирлаа

Арабын “Vogue” сэтгүүлийнхэн хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулсан шинэ дугаарынхаа “Covergirl”-оор дуучин Рианнаг ажиллахыг урьсан байна. “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарна гэдэг хэн хүний хувьд нэр төрийн хэрэг байх нь дамжиггүй. Рианна 1988 оны хоёрдугаар сарын 20-нд Барбадост төрсөн. Энэ нь Хойд Атлантын далайн баруун хэсэг, Карибын тэнгисээс зүүн хойно оршдог арал улс. Тэрээр энтертайнмент салбарт “Umbrella” дуугаараа хүч түрэн орж ирснээс хойш уг салбарт гаргах амжилтууд нь үргэлжилсээр байгаа.

Рианнагийн зураг Арабын “Vogue” сэтгүүлийн энэ сарын дугаарын нүүрэнд гарч Арабын ертөнцийнхөнд шинэ үсний засалт, нүүр будалтаа сонирхуулжээ. Мөн 3,500 жилийн өмнө Египтийг удирдаж байсан хатан хаан Нефертитигийн дүрийг харуулсан байна. Арабын “Vogue” сэтгүүлийн эрхлэгч Мануэль Арнаут “Бид сэтгүүлийнхээ энэ дугаарыг дэлхийг өөрчилж буй хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулж байгаа” хэмээсэн.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …