Г. Амартүвшин “Амар асарт” хөрөнгө оруулалт хийсэн гурван шалтгааныг тайлбарлав

Г. Амартүвшин-н зураг.

Монгол телевизийн уран бүтээл “Шарк Танк” бизнесийн нэвтрүүлэг дэлгэцнээ гараад даруй дөрвөн дугаарыг ардаа үджээ. Тус нэвтрүүлэгт Монголдоо тэргүүлэгч салбарын таван өөр “шаркууд” оролцож өөрт таалагдсан бизнестээ хөрөнгө оруулж гарааны бизнес эрхлэгчдийн нүд чихийг дэлдийлгэж байна гэлтэй. Өнгөрсөн ням гарагийн дугаарт Б.Бадраагийн “Амар асар” нэртэй явуулын гараашийн төсөл хамгийн анх удаа таван шаркаас хөрөнгө оруулалт авсан сонирхолтой дугаар болж өнгөрлөө. Тэгвэл нэвтрүүлгийн шүүгчид хөрөнгө оруулалт хийсэн шалтгаанаа тайлбарлан бичжээ.

Тухайлбал “Хас” банкны захирал Г.Амартүвшин цахим хуудастаа  “Амар асар”-т хамтарсан хөрөнгө оруулалт хийсэн 3 шалтгааныг дурджээ.
1. Дизайныг нь сайжруулаад илүү өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн болгох санал;
2. Ирээдүйн том хэрэглэгчид нь шаркуудын дунд байгаа;
3. Өөрийн бизнес санааг мэдлэг туршлага дээрээ үндэслэж гаргаад итгэл үнэмшилтэй танилцуулсан гэж бичсэн байна.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …