Дуучин Селена Гомес найз залуу Weeknd-ээс салж буй мэдээлэл цацагдсаны дараа TMZ сайтад нэгэн дуулиантай мэдээлэл тавигдлаа. Тухайлбал Селена Гомес экс найз залуу Жастин Бибертэй эргэн нэр холбогдон хамтдаа хооллож, бүтэн өдрийг хамт өнгөрүүлсэн талаар дурджээ. Мөн өглөөний цайгаа хамтдаа уух зуур Жастин Бибер бүх тооцоог төлсөн гэж Uk Weekly сайт мэдээлсэн юм.
Экс хосууд 2015 онд салснаас хойшхи хамгийн анхны зураг гэдгийг ойрын эх сурвалжууд нотолж байв. Селена түүнээс салсны дараа өнгөрсөн жил Weeknd-тэй дотносож улмаар хамгийн сайхан хосуудын тоонд багтаж байсан ч найз залуугаасаа албан ёсоор салснаа дэлхий нийтээр зарлалаа. Тэдний салалтад Жастин Бибер нөлөөлөөгүй, одоогоор Жастин Бибертэй харилцаагаа сэргээж байна гэхчлэн мэдээлэх боллоо.