
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай хэвлэлийн хурал хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон аж. Тэд төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөг, цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг түр зуур аргацаах оролдлого гэж үзэн үндсэн цалинг 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж буй аж.
Улмаар хэлэлцээрийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй учир ирэх сарын 13-ны өдөр хугацаагүй ажил хаяхаар болжээ. МҮЭХ-ны зүгээс багш нарын үндсэн цалинг ирэх оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж хугацаагүй ажил хаяна гэдгээ илэрхийллээ.
Ажил хаялтыг энэ сарын 13-ны өдрөөс ЕБС-ын 650 гаруй сургууль, 850 орчим хүүхдийн цэцэрлэг, шинжлэх ухааны 20 орчим байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 30 гаруй сургуулийн нийт 70 мянга орчим гишүүд орон даяар эзэрг эхлүүлэхээр боллоо. Гэвч уг ажил хаялтад “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ныхон нэгдэхгүй гэдгийг онцлов.
Мөн 2018 оны улсын төсөвт цалин нэмэх шаардлагатай санхүүжилтийг батлуулахыг шаардаж, асуудал шийдэгдэх хүртэл тэмцлээ зогсоохгүй гэсэн байр сууриа илэрхийллээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл