Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ.
“UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн учир танай анги хамт олонд батальоны удирдлага, бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Цаашид Онцгой байдлын албаны хамт олон үргэлж манлайлагч нь байж, олон шилдгүүдийг эгнээнээсээ төрүүлнэ гэдэгт итгэл төгс байна” гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ