Apple iOS 11.1 загвартаа шинэ “эможи”-нууд оруулжээ

Apple саяхан iPhone, iPad-даа сүүлийн үеийн iOS 11.1-г оруулсан бөгөөд үүнд “эможи”-н олон шинэ хувилбар багтсан байна. iOS 11.1-аар утсандаа хамгааллын шинэчилсэн тохируулга хийх бөгөөд өөр хэд хэдэн тохиргоог хийх ч боломжтой. Мөн үүгээр утсандаа шинэ дүрс загварын “эможи”-г суулгах боломжтой юм. Хүн рүү мессеж бичихдээ сэтгэл хөдлөлөө харуулдаг эдгээр олон “эможи”-ноос сонгох боломжтой боллоо. Тэд олон улсын стандартын “Unicode” консорциумаас зөвшөөрөл авсныхаа дараа үүнийг нэвтрүүлсэн.

 


Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …