“Нарны үр сад”-ын хосын хуриманд жүжигчин Чой Жи Ву иржээ

“Нарны үр сад” киноны цувралын гол дүрд тоглосон Сун Жүнги, Сун Хэгёо нар өчигдөр БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд хуримлалаа.

Хосуудын хуриманд “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” “Урхидалт” зэрэг киноны гол дүрд тоглосон Солонгосын алдартай жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Ву болон Хятадын алдартай жүжигчин Жан Зиеи нар уригдан ирсэн байна. Тэд сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд уригдан ирж, баяр хүргэжээ.

Сүйт залуу Сун Жүнгийн өнгөрсөн нэгдүгээр сард Сөүлийн Итаевон дүүрэгт худалдаж авсан орон сууцанд хосууд амьдрах гэнэ.

Өндөр хамгаалалтын дор зохион байгуулсан хуриманд 300 орчим гадаад, дотоодын зочид төлөөлөгчид болон тэдний фэнүүд нь иржээ.

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …