Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Одоо энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо.

Б.Хурцын товч намтар:

  • 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.
  • “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, Монгол Улсаас Турк Улсад суугаа ЭСЯ-ны 1-р нарийн бичгийн дарга, ТЕГ-ын хэлтсийн дарга, газрын дарга, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгч, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.
  • 2014 оны 11-р сарын 26-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 1-н ТЕГ-ын даргаар томилогдон ажилласан.


Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …