223 мянган тонн үр тариа хураан авчээ

Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ.

Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт ороогүй, 10 орчим хоног 32-41 хэм хүртэл халсан нь ургац алдахад хүргэсэн байна.  Мөн наймдугаар сард үргэлжлэн орсон их хэмжээний бороо ч ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлжээ. Үүнээс болж 133 мянган га, үүнээс улаан буудайн 107 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсон байна.

Салбарын сайдын танилцуулгаас үзвэл манай улс энэ жил 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилын үйлдвэрүүдэд 120 мянган тонн буудай нийлүүлжээ.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …