Холливудын алдартай одуудын бүтээсэн дүрийг үзээд бид тэднээр бахархдаг. Тэгвэл одод дүрээ бүтээхийг тулд ямар хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж дүрээ бүтээснийг мэддэггүй билээ.
Том Круз-Сүүлчийн самурай
Америкийн жүжигчин продюсер Том Круз “Сүүлчийн самурай ” кинонд Нейтон Альгрен залуугийн дүр бүтээхийн тулд япон хэл болон сэлэмний урлагт суралцжээ.
Женнифер Лоуренс-Өлсгөлөн тулаан
Женнифер Лоуренс тус кинонд тоглохын тулд барилдаж, хаданд авирч, нум сум харваж сурчээ. Ингэхдээ Америкийн мэргэжилтэн Хатуна Лонгоос суралцсан байна. Жүжигчин бүсгүй тус кинонд тоглоход бүх л анхаарал, сэтгэлээ төвлөрүүлжээ.
Бенедикт Камбербэтч -Шерлок
Домогт мөрдөгчийн дүрийг бүтээхийн тулд Британи жүжигчин өөрийн авьяас чадвараа бүрэн дайчлахаас гадна, хийл тоглож сурсан байна.
Киану Ривз -Жон Уик
Киану Ривз “Жон Уик” кинонд тоглохдоо мэргэжилтнүүдээс суралцаж, винтов буу, гар буугаар буудах зэргийг суралцжээ.
Хлоя Грейс Море -Хэрэв би үлдвэл
Хлоя Грейс Море Хэрэв би үлдвэл кинонд дүр бүтээхийн тулд долоон сарын турш тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд морин хийл тоглож сурчээ.
Жессика Альба- Нүглийн хот
Жессика Альба Нүглийн хот кинонд тайчигч бүсгүй Нэнси Каллаханы дүрийг бүтээхийн тулд тайчих урлагт суралцах хэрэгтэй болжээ. Жессика өдөр бүр Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудын стриптиз клубээр зочлох болсон байна.
Райан Гослинг- Ла-Ла Лэнд
“Ла-Ла Лэнд” киноны гол дүрд тоглохын тулд Райан Гослинг төгөлдөр хуур тоглож сурсан байна. Тэрээр зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс төгөлдөр хуураар хичээллэх болжээ.
Натали Портман-Хар хун
Натали Портман дүрээ бүтээхийн тулд н балетын урлагт суралцжээ. Кино зураг авалт эхлэхээс нэг жилийн өмнөөс жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагчтай өдөрт 5-8 цагийн шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна.