Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 17:00 цагаас Сүхбаатарын талбайд мянган зул өргөнө.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдэж байгаа юм.
Тус клубүүд мөн өнөөдөр 11.00 цагаас нэгдсэн алхалт зохион байгуулах аж.
Дурсгал хүндэтгэлийн үйл ажиллагааны ХӨТӨЛБӨР
11:00 Богд хан амралтын гэр рестораны гадаа цугларна
11:10 Алхалт эхэлнэ
13:00 Дугуй цагаан дээр цугларах -Хүндэтгэлийн үйл ажиллагаа
13:40 Хүндэтгэлийн ажиллагааг хааж буцах
17:00 Сүхбаатарын талбайд олон нийтийг хамарсан зул өргөх ёслол
Клубүүдэд:
– Нэгдсэн алхалтанд оролцохдоо цагаа барих;
– Дугуй цагаан дээр цуглан гашуудлын 1 минут өнгөрсөний дараа нөхөрсөгөөр товчхон танилцаж цайлах тул үдийн цайгаа бэлтгэн ирэх;
-Аюулгүй байдлаа ханган халтиргаа гулгаанаас сэргийлж явах
-Зул өргөх ёслолд клуб бүр өргөх зулаа бэлтгэн ирэх
Иргэдэд:
-Нээлттэй зохион байгуулж буй алхалт болон зул өргөх ёслолд оролцоход ямар нэг бүртгэл зөвшөөрөл төлбөргүй тул шууд ирэх
– Зул өргөх ёслолд ирэх иргэдэд зориулж газар дээр нь зул худаалах цэг бэлтгэнэ
-Үйл ажиллагааны дараа Сүхбаатарын талбайг хог хаягдалгүйгээр ТҮК-ийн ажилчдад хүлээлгэн өгөх