Бичгийн их хүн яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхай “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналын анхны эзнээр тодорчээ. Шүүлт, зохион байгуулалт, шагналын сан зэргээрээ Нобелийн шагналтай дүйцэхүйц энэ шалгаруулалтад бүх орноос Азид тэргүүлэх яруу найрагтай дөрвөн орныг шалгаруулж, найрагчдыг өрсөлдүүлснээр ийнхүү Монгол улсын найрагч шүүгчдийн 100 хувийн саналаар тэргүүн шагналыг хүртжээ. Сүүлийн 20-иод жилийн хугацаанд түүний бүтээлүүд дэлхийн олон улсын хэлээр орчуулагдаж, Монголчуудын оюун санааны нүүр царай болж байгаа билээ.