Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг шагнав

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд цасан нуранги үүсч, сураггүй болсон иргэдийг эрэн хайх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажилласан ОБЕГ, ЗХЖШ-ын 10 алба хаагчид  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын гуравны өдөр зарлиг гарган тус эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт 25 хүнийг шагнасны 15 нь орон нутгийн ОБГ, ШШГА, ЗХА–ийн алба хаагч, төр, захиргааны ажилчид болон нутгийн иргэд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 5, Шударга журам медалиар 14 хүнийг ийнхүү шагналаа

Эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужил, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөв. Цаашид Онцгой байдлын бие бүрэлдэхүүний техник, хувцас хэрэгслийн хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төсвийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлнэ гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …