Цасанд суусан автомашиныг татаж гаргав

Ихэнх нутгаар их хэмжээний цас орсонтой холбогдуулан Өвөрхангай аймаг, Бүрд сум Их-Боригдой багийн “Шартын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 120 км-т/ Улаанбаатар хотоос Өвөрхангай, Ховд, Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан ачааны болон суудлын автомашин цасанд суусан дуудлагаар /2017.11.06-ны өдрийн 08:35, 10:10 цагт/ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 12-р ангийн  алба хаагчид ажиллан нийт 53 зорчигчтой, 4 автомашиныг цасанд суусаныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, …