Хятадын шилдэг жүжигчин Гон Лигийн түүх

Хятадын алдарт жүжигчин Гон Ли өдгөө 52 настай. Тэрээр анх 1987 оноос кино урлагт орсон. 1985 онд Хятадын хамгийн том хөгжмийн сургуульд сурахыг хүсч шалгалт өгсөн боловч тэнцээгүй бөгөөд тун удалгүй Бээжин дэх Драмын Төв Академид шалгуулахад харин тэнцэж, өөрийнхөө жүжигчин болох замаа тавьсан байдаг. Гон Ли найруулагч Жан Еимоутой хамтран Хятадын киног анх Европ, Америкт таниулсан хүндтэй хүн юм. Тэрээр Хятадын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг бөгөөд 32 кинонд дүр бүтээгээд байгаа.

Тэрээр Хятад, Хонконгоос гадна, Япон, Холивудад эрэлттэй, алдартай жүжигчин. Гон Ли Берлин, Канн, Оскар зэрэг дэлхийн нэр хүндтэй олон кино наадмуудад шилдэг дүрийн жүжигчинд нэр дэвшин өрсөлдөж байсан. Гадаад дотоодын кино наадмуудад ялагч болж 10 гаруй шагнал авч байсан. Каннын кино наадамд нийт 16 удаа орсон байдаг.

Тэр таван хүүхэдтэй айлын отгон нь. Ээж нь багш, аав нь эдийн засагч. Гон Ли “Гейшаагийн дурсамж” кинонд Жан Зиеитэй хамт тоглодог.  Тэрээр “Hannibal: The Beginning” кинонд тоглон өөрийнхөө чадварыг харуулж, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм.

Тэрээр Жан Еимоугийн нийт найман кинонд гол дүр бүтээжээ.

Гон Ли Чэнь Кайгэ найруулагчийн алдарт “Амраг минь баяртай” болон “Сээтэн Саран“ (1996) кинонд нь гол дүрийг бүтээсэн юм.

Тэрээр Хятадын кино урлагийн түүхийн тав дахь үеийн нэрт төлөөлөгчид болох найруулагч Жан Еимоу, Чэнь Кaйгэ нарын шилдэг бүтээлүүдийн хүндхэн гол дүрүүдийг чадварлаг гаргаж чадсан юм.

Гон Ли нь Жан Еимоутой дотны харилцаатай байсан бөгөөд “Шанхайн гурамсан шүлэг” киноны үеэр дотно харилцаагаа таслан түүнээс хойш 2006 оныг хүртэл буюу “Алтан сарнайн хараал” кинон дээр хамтран ажиллах хүртлээ Жан Еимоугийн кинонд тоглоогүй юм.

Улаан хивсэн дээр алхаж байгаа нь эрхэмсэг хатагтай мэт харагддаг ч Гон Ли ихэвчлэн амьдралын хатуу бэрх, хүнд хүчир зүйлсийг туулж буй зоримог эмэгтэйн дүрд тоглодог.

Хүмүүс өөрийг нь анхаарлын төвд байлгахыг хүсдэг ч жүжигчин олны хараанаас хол байдаг. Тэрээр Ази хүн гэдгээсээ эмээлгүй Европын кино ертөнц рүү зоригтойгоор орсон явдлаараа бахархдаг. Мөн Гон Ли хоололтондоо их анхаардаг аж.

Жүжигчин “British American Tobacco” тамхины үйлдвэрийн Азийн орнуудыг хариуцсан захирлал Оои Хоё Сеонтой гэрлэсэн. Тэд нэг хүүтэй.

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …