Анжелина Жоли ээлжит киногоороо шагнал хүртлээ

Анжелина Жоли Камбож гаралтай Америкийн хүмүүнлэгийн үйлстэн Лоун Уны “First They Killed My Father” намтар бүтээлээс сэдэвлэн энэ жил кино хийсэн.

Бүтээл нь өнгөрөгч ням гаригийн орой Лос-Анжелест болсон  “Hollywood Film Awards”-ын шилдэг гадаад кино номинацад нэр дэвшиж шагнал хүртлээ.

Анжелина Английн дизайнер Женни Пэкхетийн урласан мөнгөлөг даашинзыг өмсчээ.

Тэрээр энэ жил “The Breadwinner” хүүхэлдэйн кинонд ажиллаж, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн, Женевт болсон НҮБ-ын чуулга уулзалт, Лондонгийн Эдийн Засгийн Сургуульд илтгэл тавьсан.

 


Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …