Сүйт бүсгүйн хуримын даашинзыг “Christian Dior” бренд урлажээ

БНСУ-д хамгийн царайлагт тооцогдох Сун Жүнги, Сун Хэгёо нар өнгөрсөн долоо хоногт сүр дуулиантай хуримласан билээ. Тэдний хуримыг тойрсон дуулиан өнөөг хүртэл намжаагүй байна. Тухайлбал сүйт бүсгүйн өмссөн даашинзын талаар Dior бренд дурджээ. Dior бренд албан ёсны цахим хуудастаа БНСУ-ын жүжигчин хуримын даашинз хэрхэн бүтсэн үйл явцыг харуулжээ. Хуримын даашинзыг Dior компанийн дэд захирал Мариа Гразиа Чиури хэлэхдээ “Дээд зэрэглэлийн тансаг цор ганц загвараар бүтээгдсэн хамгийн хөөрхөн хуримын даашинзтай бүсгүй болгохын тулд маш олон цаг ажиллаж төсөөлж байснаараа л урласан” гэж тайлбарт бичсэн байна. Гоо үзэсгэлэнг улам тодотгохын тулд даашинзын даавуу, чимэглэл бүрийг гар ажиллагаагаар урласан. Мөн сүйт залуугийн костюмыг хамтад нь оёсон байна. Үнийн хувьд одоогоор нууцалжээ.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …