Дэлхийн хамгийн анхны ” Харагддаггүй барилга” Солонгос улсад баригдана

hA7hGZOGZUH7L8w2BYhA.jpg

 Дэлхийн хамгийн анхны ” Харагддаггүй барилга”  Солонгос улсад баригдах зөвшөөрлөө авлаа гэж өнөөдөр уг барилгыг барих Америкийн   “GDS Architects  ” компани мэдэгдлээ.

 Уг барилга нь Инчон хотын Нисэх онгоцны буудлын дэргэд баригдах ба 450 метр өндөр , бүх хана нь шилэн байхаар төлөвлөгдсөн ба   барилгын гадна талын  хананд байрлуулсан LED гэрэл бүхий  тусгай камерууд ойр орчмын газруудыг харуулснаар ,   холоос харахад уг барилга байхгүй мэт харагдах ажээ.

 “Tower Infinity”  гэж нэрлэгдэх дэлхийн хамгийн анхны ” Харагддаггүй барилга”  2014 оны сүүл гэхэд ашиглалтанд орсноор гадаадын жуулчид , дотоодын иргэдийн  хамгийн их цуглардаг , кино үзэж , шоппинг хийж , төрөл бүрийн урлагийн тоглолт үздэг худалдаа үйлчилгээний   гол төвийн нэг болох юм байна.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу

NIRVANA – “Where Did You Sleep Last Night” Тийм ээ. Энэ бол Америкийн “Хулсан ташуур” …