Хүүхдээ өндөр болгохын тулд дараах хүнсийг өргөн хэрэглээрэй

eat зурган илэрцүүд

Өндөр нуруутай байх нь  ашигтай зүйл их байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдтэй жоохон ч гэсэн өндөр болоосой гэж хүсдэг. Вашингтон их сургуулийн судалгаанаас нэгэн сонирхолтой туршилтын үр дүнг танилцуулжээ. Энэ талаар ярихаас өмнө нуруу өндөр байх талаарх хэд хэдэн зүйлийг сонирхуулъя.

Урьд өмнө хийгдсэн олон судалгаанаас  үзэхэд өндөр нуруутай хүмүүс нь намхан нуруутай хүмүүсээс илүү орлого ихтэй байдаг, сэтгэл ханамж илүү өндөр байдаг гэж гарсан. Ихэнхи хүмүүс өндөр нуруутай болохыг хүсдэг. Өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувьд бол энэ бол үнэхээр чухал асуудал. Хоол тэжээлийн дутмагшил, эрүүл ахуйн шалтгаанаар 5 хүртэлх насны 1 сая 450 мянган хүүхэд өсөлтийн хоцрогдолтой гэж оношлогдож байна. Өсөлт хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн 90% нь ядуу , буурай оронд амьдардаг гэсэн судалгаа гарсан байна. Эрүүл мэндийн тулгамдсан асуудал болох хүүхдийн өсөлтийн хоцрогдлыг бууруулахын тулд олон арван судалгаа хийгдсээр байна.

Саяхны нэгэн судалгаанд бага насны хүүхдэд өндөг өдөр бүр идүүлэх нь өндөр болгодог талаар дурджээ. Ингээд та бүхэндээ энэ судалгааны талаар товч танилцуулъя.

Вашингтоны их сургуулийн судалгааны баг 2015 оны 3 сараас 12 сарын хооронд Эквадор улсын Cotopaxi мужид амьдардаг 83 хүүхдэд/ 6 сараас 9 сартай / ээжүүдэд өдөр бүр хоолондоо 1 ширхэг өндөг идүүлэх туршилт явуулсан байна.

Өөх тос багатай , уураг ихтэй хоол хүнс нь өсөлтийг дэмждэг.

Хүүхдийн өсөлтөнд хамгийн том нөлөө үзүүлэх зүйл бол удмын ген байдаг ч үүн дээр хоол тэжээлийн байдал чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл  болдог байна.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээр өндөг 1 ширхгийг өдөр бүр идэхээр өндөр болдог гэсэн нь тийм ч гайхмаар зүйл биш бололтой.

Учир нь өөх тос багатай уураг ихтэй хоол хүнс хэрэглэх нь өсөлтөнд сайн нөлөөтэй гэдэг нь аль хэдийн тогтоогдсон зүйл юм байна. Судалгааны багийн ахлагч Iannotti –ын хэлсэнээр бол энэ туршилтанд өндөг сонгосон нь хямдхан , өдөр тутамдаа хэрэглэж болохоор хүнсний зүйл учраас юм гэж нэмж хэлжээ.

Өндөр 2,54см-т жилийн орлого 800 доллараар нэмэгддэг.

Тэгсэн ч энэ мэт судалгаа нь үнэхээр сонирхол татахаар юм. Хоол тэжээлээр хүүхдийнхээ өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг сонсооод  олон эцэг эхчүүд баярлаж байгаа гэж бодож байна.

1.65см өндөртэй болох хүүхэд хоол тэжээлийн нөлөөгөөр NBA тоглогч болсон, 1,57см өндөртэй л болох байсан охин 1.83см болж супер модел болсон гэх харьцуулалт байхгүй ч жоохон ч гэсэн өндрийн ялгаа нь ажлын амжилт, сэтгэл ханамжинд шууд нөлөөлдөг байна. Нэгэн судалгаанд өндөр нь 2,54см –зөрөөгөөр 800 долларын ялгаа гардаг талаар өгүүлжээ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …