Албан байгууллагуудын халаалтыг 10 сарын 1-нд өгнө

Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжаар  байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох газраас мэдээлж байна. Харин нийт аж ахуйн нэгж, байгууллагуудын халаалтын хугацааг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс 2014 оны 05 дугаар сарын 01-ний хооронд байхаар тогтоосон байна. Мөн гадна агаарын температур огцом буурч өвлийн горим ажиллагаанд шилжихтэй холбогдуулан хотын дулаан хангамжийн хэвийн ажиллагааг тогтворжуулах, хадгалах шаардлагаар 2013 оны 10 дугаар сарын 15-наас ирэх оны 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд дулааны шугамд шинээр хэрэглэгч холбох, төв болон салаа шугамнаас огтолгоо хийх, аваар, ослын бус шалтгаанаар дулааны шугамын ажиллагааг зогсоохыг хориглолоо. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …