Стивен Сигал эмэгтэй жүжигчинд бэлгийн дарамт үзүүлж байжээ

Холливуудын алдарт найруулагч Харви Вейнштены “завхайрал” олон нийтэд ил болсноор Холливуудад нэр хүндтэй жүжигчид, найруулагчдын бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг дэлгэгдэж эхэллээ. Тухайлбал алдарт жүжигчин Стивен Сигалыг Поршиа Де Росси жүжигчин бүсгүй өөрт нь бэлгийн дарамт учруулж байсан хэмээн олонд дэлгэжээ. Энэ тухайгаа ярихдаа анх кинонд шалгуулахаар очиход Стивен Сигал өмднийхөө цахилгааныг доошлуулан “дэлгэцээс гадуурх харилцаа уран бүтээлд чухал үүрэгтэй” гэж хэлсэн гэжээ. Бүсгүй энэ үед өрөөнөөс гарч зуучлагч агентлагтаа болсон явдлыг хэлжээ. Одоогоор Стивен Сигалын хэвлэлийн төлөөлөгч хариу тайлбар ирүүлээгүй байна.

Санал болгох мэдээ

ГОВИЙН БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН МУЗЕЙ ОРЧИН ҮЕИЙН ЧИХМЭЛ АМЬТДЫН ҮЗМЭРЭЭР БАЯЖЛАА

Говийн Байгаль, Түүхийн музей байгалийн төрөл зүйлийг сурталчлан таниулах зорилгоор орчин үеийн хийц, бодит дүрслэлтэй …