Гэрийн нөхцөлд арьсны нөсөө толбо, сэвхийг бүдгэрүүлэх маск хийх жор

Хятад ардын уламжлалт энэхүү гурван орцтой маск нь нүүрний арьсанд гүн чийгшил, тэжээл өгч, арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ач тустай.

Орц:

  • 1 цайны халбага зөгийн бал /шингэн байх тусмаа үр дүнтэй/
  • 1 цайны халбага крахмал
  • 1 цайны халбага давс

Бэлтгэх арга:

  • Зөгийн бал, крахмалаа цагаан өнгөтэй болтол сайтар хутгана. Дээрээс нь сайтар жижиглэсэн далайн давс, хүнсэнд хэрэглэдэг энгийн йоджуулсан давсаар орлуулж болно.  Эдгээр зүйлсийг сайтар хутгана.
  • Хэрэв таны арьс хэт мэдрэмтгий, хуурай бол маскандаа 1 цайны халбага сүү нэмээрэй.

Хэрэглэх заавар: 

  • Нэг удаад бэлтгэсэн маскаа нүүрэндээ бүхэлд нь түрхэнэ.
  • Маскаа нүүрэндээ түрхээд 25 минут болсны дараа угаана.

Хэрэв маск харшил өгч, загатнах, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл маскаа шууд усаар угаагаарай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …