Баянмонгол хорооллын нүхэн гарц ашиглалтад орлоо

Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины болон явган хүний нүхэн гарцын хамт “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд зорчих хэсгээ бүрэн нээж, тээврийн хэрэгслийг нэвтрүүлж эхлээд байна.  Тоноглолын ажил хийгдэж байгаа тус замаар Баянмонгол хороолол руу саадгүй нэвтэрч байгаа бөгөөд нүхэн гарцын баруун талд явган хүний нүхэн гарц ашиглагдаж байгаа юм гэжНийслэлийн Автозамын газраас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …