Улаан лооль
Витамин А, С, фолийн хүчил агуулагдсан байдаг бөгөөд цус төлжүүлж, дархлааны системийг дэмждэг, хоолны шингэцийг сайжруулдаг байна.
Загас, далайн бүтээгдэхүүн
Хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Омега3 болон загасны тос нь хүний эсийг нөхөн төлжүүлдэг юм.
Нимбэг, Мандарин, Жүрж, Усан үзэм
Фолийн хүчил болон Витамин С ихээр агуулагдсан байдаг. Энэ таныг зүрх судасны өвчин болон дархлааны системийг сайжруулдаг юм.
Оливийн тос
Хоол хүнсэндээ хэрэглэхэд холестерингүй. Мөн оливийн тос нь гоо сайханд ч өргөн ашиглагддаг ба таны нүүрийг чийгшүүлж, толигор харагдуулдаг юм.
Авокадо
100грамм Авокадо жимс ердөө 15грамм тослог агуулдаг байна. Тиймээс өдөр тутамдаа хэрэглэхэд холестерин багатай учир таргуулахгүй. Мөн витамин С агуулсан, арьсыг нөхөн төлжүүлэх явцыг дэмждэг төдийгүй хэт ягаан туяанд хордсон арьсанд сайн зэрэг маш олон давуу талтай жимс юм.
Сармис
Хэдий эвгүй үнэртэй хэдий ч бактери, мөөгөнцрийг сайн устгадаг төдийгүй хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн зүрх судасны үйл ажиллагаа, дархлааны тогтолцоог эрчимтэй дэмждэг байна.
Хар шоколад
75 хувь буюу түүнээс дээш какао агуулсан хар шоколад нь хүний арьсыг хэт ягаан туяаны хорноос хамгаалж, тайвшруулдаг.