Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь мөшгиж байдаг үзэсгэлэнт бүсгүйн “The Talks”-д өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
-Хатагтай Белуччи, Таны амжилтанд гоо үзэсгэлэн нөлөөлсөн үү?
-Гоо үзэсгэлэн хүний сониуч занг хөдөлгөдөг гэдгийг би мэднэ. Гэхдээ Оскар Вайлд нэгэнтээ ингэж хэлсэн байдаг юм. Хэрэв сониуч занг хөдөлгөхөөс цаашгүй бол гоо үзэсгэлэн ердөө таван хормын л үзэгдэл гэж. Хэрэв би хөөрхнөөс цаашгүй байсан бол өнөөдрийнх шиг амжилтанд хүрэхгүй байх байсан гэж боддог юм. Найруулагчид хөөрхөн болохоор нь биш, авьяастай л бол дуудна шүү дээ.
-Сайхан төрх чинь гай болж байсан удаа бий юу?
-Тийм үе байдаг. Ялангуяа загварын бизнестэй холбоотой болохоор. Ийм амжилтанд хүрэхэд загварын ажилтай, дээр нь хөөрхөн байх үнэхээр хэцүү. Хөөрхөн хүүхнийг хүмүүс тэнэг гэж боддог. Энэ төрх маань заримдаа надад яг л баг шиг санагддаг. Тиймээс багаа хуулж хаяад хэн бэ гэдгээ харуулмаар санагддаг юм. Хүмүүст хэн гэдгээ мэдрүүлэх ёстой шүү дээ.
-Эсрэг тэсрэг дүрд тоглодогтой чинь холбоотой юу?
-Магадгүй тийм биз.
-Та одоо ч гэсэн өөрийгөө хэн гэдгийг харуулах ёстой гэж бодож байна уу?
-Бусдад биш, зөвхөн өөртөө.
-Тийм гэж үү?
– Тэгэлгүй яахав, Хүн өөрийгөө нээх хэрэгтэй шүү дээ. Хэн нэгэн шинэ содон санаа бодож олох юмуу эсвэл эрсдэлтэй зүйл хийе гээд тэр нь сонирхолтой санагдвал би үзээд л алдана. Би шүүмжлэл дагуулах кинонд дуртай. Миний тоглосон зарим кинонууд асар их шүүмжлэл дагуулсан. Тухайлбал “Irréversible”, “Христийн шаналал”, “Малена” байна. Үнэхээр сонирхолтой. Би хүний мөн чанар, дотоод сэтгэлийг олж нээх дуртай. Тэгээд л би жүжигчин болсон юм.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу