Сургууль, цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаялаа

Image result for Багшийн цалин

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн баасан гарагт багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай албан ёсны мэдэгдэл хийсэн. Тухайлбал өнөөдрөөс эхлэн улс орон даяар багш нар хугацаагүй ажил хаях болсон юм. Ажил хаялтад өнөөдрийн байдлаар Нийслэлийн ЕБ-ийн 105 сургууль, Шинжлэх ухааны 11 байгууллага, СӨБ-ийн 161 цэцэрлэг нэгдэхээ илэрхийлжээ. Харин хөдөө орон нутгийн ЕБ-ийн 72-р сургууль, МСҮТ, СӨБ-ийн 56 цэцэрлэг оролцож буй бөгөөд ажил хаялтын талаарх санал хүсэлтээ эцэг эхчүүдэд уламжилж гарын үсэг зуруулжээ.

 МҮЭХ-ны зүгээс 2016-2017 оны улсын гурван талт хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн үр дүнг хангалтгүй гэж үндсэн цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг тавьсан бөгөөд цалин нэмэх хүртэл хугацаагүй ажил хаяна гэдгээ илэрхийлсэн байна.

Санал болгох мэдээ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд …