Ц. Энхжин “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарчээ

Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн бага охин болох Ц. Энхжин  энэ сарын  18 ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн  амжилттай оролцож байгаа билээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Гэр хороолол, сумдын сургууль цэцэглэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих төсөл маань, Miss World тэмцээний хамгийн чухал шалгуур болох “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарлаа.” хэмээн бичжээ.

Ц.Энхжинд хэрхэн саналаа өгөх вэ 

Жил бүрийн Дэлхийн мисст оролцогчдын дунд “Multimedia” шалгаруулалт явагддаг. Шалгаруулалтад амжилттай оролцохын тулд “Mobstar” аппликейшнээр олон санал авах ёстой.

Одоогоор Mobstar application дээр, 2-р байрт өрсөлдөж байгаа. 1-р байрт явж байгаа Мексик улс гэхэд 120 сая хүн амтай. Бидний хувьд цөөн хүн амтай учир нэг хүн олон санал өгөх тусам түрүүлэхэд ойртоно. Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн, амжилттай оролцож буй Ц.Энхжинг дэмжиж, бүх Монголчууд саналаа өгнө үү гэж уриалж байна. Санал хураалт энэ сарын 18-ныг хүртэл явагдана.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

Mobstar аппликейшнийг татаж авах-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц баруун тийш эргүүлэн саналаа өгнө үү.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …