Орон байрны хулгайгаас сэрэмжлүүлж байна

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б-ын өвлийн сууцны цонхыг эвдэж “Samsung” /42/ инчийн LCD зурагт, гар утас зэрэг эд зүйлсийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд оршин суух Б хулгайлсныг тус дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байна.

Иймд иргэд та бүхэн орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, урт, богино хугацаагаар гэр орноо эзэнгүй орхих тохиолдолд хажуу хөрш айл, жижүүртээ мэдэгдэх, байр, сууцаа эргэж тойрч байхыг Нийслэлийн цагдаагийн газраас зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …