“People’s choice” төрөлд Ц.Энхжинд хэрхэн саналаа өгөх вэ

“Дэлхийн мисс 2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжин  амжилттай оролцож байгаа билээ. Тэрбээр “Head to Head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40-д үлджээ.

 Энэ талаар Ц.Энхжин: “Бид Head to Head challenge-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогч орны нэг боллоо. Дэмжиж саналаа өгсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Та бүхний хичээл зүтгэлийн ачаар Монгол Улсынхаа нэрийг гаргах болсондоо туйлын их баяртай байна” гэжээ.

Түүнчлэн тус тэмцээний хамгийн чухал шалгуур болох “Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шилдэг 20-д шалгарсан юм.

“PEOPLE’S CHOICE” БУЮУ “АРД ТҮМНИЙ СОНГОЛТ” ТӨРӨЛД Ц.ЭНХЖИНГИЙН ТӨЛӨӨ САНАЛАА ӨГӨӨРЭЙ

67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү төрөлд тэргүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг автоматаар болох аж.

 “Ард түмний сонголт” төрөлд Ц.Энхжинг http://www.missworld.com/#/contestants/4811 хуудсаар орж дэмжих боломжтой.

Multimedia-д санал өгөх заавар:

  • Mobstar аппликейшнийг татаж авах-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх. /Зураг бүрт саналаа өгөх/
  • People’s Choice awards буюу ард түмний сонголт санал өгөх

Miss World вэб сайтад санал өгөх заавар:

1-р алхам. https://missworld.com/ вэб сайт руу орох

2-р алхам. Тус сайтын баруун дээд буланд LOGIN товчийг дарах

3-р алхам. Фэйсбүүкээрээ нэвтрэн орох

4-р алхам. Өөрийн орны оролцогчийн хуудсанд очих https://missworld.com/#/contestants/4811

5-р алхам. Монгол улсын миссээ сонгоод VOTE FOR ME дарж саналаа өгнө

  “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцож буй Ц. Энхжингийн видео танилцуулга

“Зорилго бүхий гоо бүсгүй” төрөлд шалгарсан төсөл

Star tv-гийн “Talk with me”  оролцсон нэвтрүүлэг

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …