Их Британийн алдарт Spice Girls хамтлаг 2007 оноос хойш дахиж хэзээ ч нэгдэхгүй гэж мэдэгдэж байжээ. Тэд Лондон 2012 Олимпын хаалтын үеэр хамгийн сүүлд тайзнаа эргэн нэгдэж “Viva Forever” дуугаа дуулсан байдаг. Харин хамтлагийн гишүүн асан Викториа Бекхэм саяхан өгсөн ярилцлагадаа 2018 онд эргэн нэгдэх хүсэлтэй гэдгээ дуулгажээ. Тэрбээр хамтлагийн уран бүтээлдээ орох тун дурамчхан байсан ч албан ёсоор таван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэ уран бүтээлээ туурвина гэжээ.
Тэд хуучны цомгуудаа сэргээж, телевизийн тусгай цуврал хөтөлбөрүүдэд оролцох гэнэ. Викториа Бекхэмын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ Викториа хамтлагтаа урт удаан хугацаагаар анхаарлаа хандуулахыг хүссэн ч гэр бүлийн бизнес, загварын салбартаа илүү анхаарсаар ирсэн. Гэсэн ч тэр хамтлагийнхаа охиддоо маш их хайртай, цаг нь болохоор уран бүтээл туурвина” гэж мэдэгджээ.