Женнифер Энистон телевизийн дэлгэцнээ эргэн ирлээ

14 жилийн өмнө NBC телевизийн алдарт “Найзууд” цувралын од Женнифер Энистон телевизийн салбарт эргэн ирж байна. Тэрээр телевизийн хоёр бүлэг цувралд жүжигчин Рийс Витерспүний хамт ажиллах юм.

Шууд цуврал хэлбэрээр явагдах уг төсөлд холливудын нэр алдартай жүжигчин бүсгүйчүүдийг хамруулж чадсанаараа Apple телевиз нь өрсөлдөгчдөөсөө маш олон давуу талтай болж байна. Энэхүү цуврал нь хүмүүсийн энгийн амьдралын дотоод мөн чанарыг дүрслэн харуулж, америкчуудыг өглөө босоход нь тусалж, өдөр тутам телевиз байнга үздэг эмэгтэйчүүдэд (эрэгтэйчүүд ч мөн адил) тулгамдаж буй асуудлыг судалж, таниж мэдэх зорилготой ажээ.

Витерспүний найруулсан “Big Little Lies” кино Эммигийн шагнал гардуулах ёслолоос найман шагнал авснаас хойш хэдхэн сарын дараа тэрээр дахин том төсөлд ажиллахаар болсон нь энэхүү телевизийн цуврал юм.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …