Нүүрийг тань толигор, төгс төгөлдөр болгох гэрийн нөхцөлд бэлдэж болох нүүрний энгийн маскны жоруудыг хүргэж байна.
1. Нүүрний илүүдэл үс арилгах маск
Орц: 10гр нимбэгний шүүс
1 аяга ус
30 гр гурил
Хэрэглэх заавар: Дээрх орцуудыг бэлдээд бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ тавин 15 минут байлгасны дараагаар алчуураар үсний ургалтын чиглэлийн дагуу арчиж арилгана.
2. Хөгшрөлтийн эсрэг маск
Орц: 3 ширхэг аспирин
3 цайны халбага лимоны шүүс
Хэрэглэх заавар: Аспиринаа нунтаглан лимоны шүүсэнд хийн хутгаж гарсан зуурмагийг нүүрэндээ 10 минут тавьсны дараагаар их хэмжээний усаар сайтар угааж цэвэрлэнэ.
3. Арьс чангалах маск
Орц: 5 ширхэг аспирин
1 хоолны халбага тараг
½ хоолны халбага зөгийн бал
Хэрэглэх заавар: Хамгийн түрүүнд нүүрэнд бүлээн бигнүүр тавьж нүүрний бүх нүх сүвийг нээж өгсний дараагаар бэлтгэсэн зуурмагаа тавин 30 минут болно. Түүний дараагаар бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
4. Гуужуулагч маск
Орц: 3 ширхэг аспирин
3 хоолны халбага бүлээн ус
Хэрэглэх заавар: Аспириныг усанд хийн хутгаж зуурмагаа бэлдэнэ. Бэлтгэсэн зуурмагаа нүүрэнд тавин 10 минут байлгаад угааж цэвэрлэнэ.