Ц.Баярцогтийг 15 хоног баривчлах шийдвэр гаргажээ

Ц.Баярцогтод /Цагдаа руу салаавч гаргасан/ холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ.

Хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалсан байна.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Санал болгох мэдээ

ТУРКИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ, СУРГАЛТ ДАДЛАГА ЯВУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус …