Т.Өөдөө: Хөл хүндтэй байхдаа дүр бүтээсэн учир миний хүүхдүүд ч бас “жүжигчин”

Өөртөө итгэлтэй, дэврүүн, оргилсон, “буцалсан”, мэргэжилдээ хайртай, дуртай, эхлүүлсэн л бол эцсийг нь үздэг зан түүнд бий. Тэр бүсгүй бол Түмэндэлгэрийн Өөдөө.

Т.Өөдөө уран бүтээлдээ “эргэн иржээ”. Ирэх ирэхдээ сэтгэл зүйн тулааны “Илд цэцэг” болон ирлээ.

“Нүгэл” киногоор жүжигчний гараагаа эхэлж, “Вансэмбэрүү”, “Сийлэн бөөр”, “Зугтаарай” зэрэг кино,  “Намайг битгий уучил”, “Сүүлчийн бүжгийг чамд үлдээе”, “Эр хүн болгож өгөөч” драмын жүжигт гол болон туслах дүрийг бүтээж, олны танил болсон түүний үзэл бодол мөн өмнөх кинонуудаас “Илд цэцэг” кино юугаараа өөр байсан талаар ярилцлаа.

-Танд оройн мэнд хүргэе. “Илд цэцэг” кино яг одоо “Өргөө” кино театрын дэлгэцнээ нээлтээ хийж, бүх салбаруудаар нь гарч эхэллээ. Киноны тухай яриагаа эхлүүлье. Хэзээ анх санал ирэв?

-Оройн мэнд. Киноны санал анх энэ оны дөрөвдүгээр сарын эхээр ирсэн. Киноны найруулагч П.Дэлгэрбаяр анхнаасаа энэ дүрд намайг тоглуулна гэсэн бодолтой кино зохиол, найруулгаа хийж эхэлсэн юм билээ. Ингээд киноны санал аваад шууд зураг авалтаа. Зүүнхараагаас эхэлсэн.

-Энэ киноны кино баг, өмнө нь тантай хамтарч ажиллаж байсан гэдэг? Хамт ажилласан хамт олныхоо талаар бодлоо хуваалцаач?

– “Илд цэцэг”-ийн кино багийнхан одоогоос нэлээн олон жилийн өмнө “Тушаал”, “Морь минь давхи” киног хийж байлаа. Маш олон удаа хамтран ажиллаж байсан туршлагатай хамт олон.

П.Дэлгэрбаяр найруулагч ийм адармаатай, гэмт хэргийн тухай өгүүлдэг зохиолд өнөөдөр бол мэргэшсэн. Гэхдээ П.Дэлгэрбаяр эмэгтэй хүний сэтгэлийн утас, нандин мэдрэмжийг маш сайн мэдэрдэг, харуулдаг. Жүжигчдээ өөрийнх нь мэдрэмжээр тоглуулдаг. Бас сонголтоо маш сайн хийдэг.

-БИ АЛЬ БОЛОХ ДҮРДЭЭ АМЬДРАХЫГ ХИЧЭЭДЭГ-

-Миний тод санаж байгаагаар “Сийлэн бөөр” кинонд таны бүтээсэн дүр их олон хүний сэтгэлд хүрсэн, эмзэглүүлж, дүрдээ орж  чадсан, үзэгчдэд хүрсэн дүр гэж боддог. Тэгвэл энэ “Илд цэцэг” тэр дүрээс юугаараа өөр, бас юугаараа хэцүү юм бэ?

-Кино болгоны дүр бүр өөр өөрийн гэсэн амьдралтай. Тэр дүрээрээ л амьдрах нь чухал байдаг. Кино нээлтэн дээр Ц.Төмөрхуяг ах маань хэлж байсан “Би ерөөсөө жүжиглэдэггүй, зүгээр л амьдардаг”гэж. Би ч бас адил.

Чадсан чадаагүйг үзэгчид шүүнэ. Би аль болох дүрдээ амьдрахыг л хичээдэг. Би тоглохыг, хий хоосон жүжиглэхийг хүсдэггүй.

“Илд цэцэг” киноны төрөл нь өөрөө трейлэр тал руугаа учраас сэтгэлзүйн хувьд ачаалал ихтэй хэсгүүд бий. Гэхдээ энэ чинь миний ажил. Би энэ кинонд тоглосондоо баяртай байна. Жүжигчний мэргэжил гэдэг маш сайхан ажил, ерөөсөө хүнд хэцүү ажил биш.

-“Илд цэцэг” сэтгэл зүйн өөрчлөлт, мэдрэмж, бас тулааныг харуулсан кино гэх?

-Хүн болгон амьдрал дээр байнга сэтгэл зүйн тулаанд ордог байхаа. Яг л амьдрал дээр байдаг зүйлийг, жирийн ээжийг л харуулсан.  Амьдралд энэ ээжид тохиолдсоноос ч илүү зүйл бий. Сэтгэлийн тулаанд өдөр бүр ордог хүмүүсийн амьдралыг кинонд үзүүлсэн.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …