C.Дэлгэр:Т.Батхүүгээ шоунд ялаад охиныхоо сургалтын төлбөрийг төлөөсэй гэж бодож байна

MN 25-р суваг телевизээс зохион байгуулдаг “21 мянга” реалити шоуны нэвтрүүлгийн шинэ дугаарт Наран рестораны захирал С. Дэлгэр, тэрэгчин Т. Батхүү нар оролцож байгаа билээ.

Шоуны оролцогч С.Дэлгэр Өдрийн сонинд ярилцлага өгөх үеэрээ өрсөлдөгч Т. Батхүүгийн талаар “Би Т.Батхүүгээ энэ шоунд ялаад охиныхоо сургалтын төлбөрийг төлөөсэй гэж бодож байгаа гэдгээ тэгэхэд хэлсэн. Үзэгчид бол бид хоёрын уулзалтын ердөө 15 минутыг л үзсэн. Бид хоёр чинь анх уулзаж цуг хоол идэхдээ бараг нэг цаг ярьсан юм. Т.Батхүүгээ түрүүлээсэй гэж бодохоос гадна цааш цаашдаа охиных нь их сургуулийн сургалтын төлбөрийг төлж өгөх хүн гарч ирээсэй гэж хүсч байгаа. Яагаад гэхээр Т.Батхүүгийн маань эхнэр группт байдаг. Сургалтын төлбөрөөс болоод охин нь битгий сургуулиа тасалдуулаасай гэж бодсон. Реалити шоунд ийм хөдөлмөрч хүнийг оролцуулсан нь маш зөв сонголт болсон гэж бодож байгаа. Түүнээс гадна ганц жил бус зургаан жилийн сургалтын төлбөр байгаа шүү дээ. Т.Батхүүгийн охиныг мэргэжилдээ маш их үнэнч эмч болох байх гэж бодож байгаа. Ийм үнэр гараад байгаа. Ээж нь бие муутай болохоор охин эмч болохоор шийдсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл дэмжээрэй гэж хэлмээр байна” гэж хэлжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …