Загвар өмсөгч Т.Энхтүвшин Тайвань улсад зохион байгуулагдах “Mister ocean-Mister world 2017” хэмээх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. Тус тэмцээн нь Тайван улсад 2017.11.14-11.25 нийг хүртэл зохиогдох бөгөөд дэлхийн 100 гаруй улс орны залуучууд өөрсдийн авьяас чадвар, ур ухаан, бие бялдар, зүс царайгаараа өрсөлддөг онцлогтой олон улсын тэмцээн юм. Тэрбээр “Монгол Модель” агентлагаас загварын гараагаа эхлүүлж “Asian best model”, “Best photogenic” модель шагналыг хүртэж байсан туршлагатай загвар өмсөгч юм. Мөн зохиолч сэтгүүлч Д.Төрмөнхийн хүү гэдгээр уншигчид андахгүй мэдэх биз ээ. Түүнийг дэмжихийг хүсвэл энэ хуудсаар зочилно уу.