RAIN:Би ээждээ “Дэлхийд алдартай уран бүтээлч болно”гэж амласан

Өмнөд Солонгос төдийгүй Азийн шилдэг од Жон Жихүн (Jung Ji Hoon) нь 1982 онд төрсөн бөгөөд бидний дунд “Рэин” (Rain) гэх нэрээрээ алдаршжээ. Тэрээр бүрэн хэмжээний долоон цомог гаргасан ба зургааг нь Өмнөд Солонгосын зах зээлд, нэгийг нь Японы зах зээлд гаргасан байдаг.

Түүнийг бага байхад гэр бүл нь түрээсийн мөнгөө өгч чадаагүйгээс болж байрнаасаа хөөгдөж, хамаатан садныхаараа хоноглодог байв. Ээж нь хүндээр өвдөж, ээжийнхээ эмнэлгийн төлбөрийг олохын тулд Рэйн алдартай нэгэн болохыг хүсэж эхэлжээ. Хэдийгээр бүжигчин, дуучин болохын тулд маш олон энтэртайментийн шалгаруулалтад орсон ч түүнд “Чамд авьяас байна, гэхдээ урлагийн хүний төрх алга” хэмээх нэг л хариултыг өгдөг байв.

 

Рэин: “Яг үнэндээ, шалгаруулалтын үеэр би сайн дуулж, сайн бүжиглэсэн. Ямар ч алдаа гаргаагүй. Гэхдээ надад давхраатай нүд байгаагүй” (эх сурвалж: CNN)

Нэгэн өдөр JYP-д орж, ээжийнхээ мэс заслын төлбөрийг олсон ч ээж нь хагалгааг даалгүй нас баржээ.  Энэ явдлын дараа  тэрээр Азийн шилдэг од болохын төлөө хичээнгүйлэн зүтгэж Hollywood-ын кинонд ч тоглоод амжсан юм. Тэрээр MTV-ээс шагнал хүртсэн анхны Солонгос хүн бөгөөд Урлагийн наадмуудаас нийтдээ 117 шагнал авчээ.

Түүнийг амжилтад хүргэсэн цомог нь “It’s Raining (2004)” бөгөөд Ази даяар сая сая хувь борлогдсон байдаг. Энэхүү цомгийн дараа түүнийг “Олон улсын од” гэж нэрлэж эхэлжээ.

Рэин 2003 онд олон нийтэд жүжигчин хэмээх тодотголоор танигдаж эхэлсэн бөгөөд түүний анхны олон ангит кино нь “Sang doo! Let’s go to school” байжээ. Харин түүний жүжигчний карьерын оргил үе нь “Full house” буюу Монголчуудын дунд “Миний байшин” хэмээх нэрээрээ танигдсан олон ангит юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …