Америкийн жүжигчин Ричард Гир Монголд ирж, Төрийн ордонд зочиллоо

Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч  тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир  өнөөдөр Төрийн ордонд зочилж байгаа зураг цахим хуудсаар цацагдлаа.

Тэрээр шинэ киноны судалгааны ажлаар манай улсад хүрэлцэн иржээ.Өмнө нь 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан “Монголын бурхан шашин” нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм.


Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …