Селена Гомез, Хайди Клум нар “American Music Awards”-ыг чимэв

Өчигдөр Лос-Анжелесын “Microsoft’ театрт болсон “American Music Awards”-т олны танил дуучид болон алдартнууд ирсэн. Шинэ төрх, өмссөн хувцсаараа Селена Гомез, Хайди Клум нар онцгойрч харагдаж байлаа. Селена Гомезын хувьд хар өнгийн хувцастай байсны дээр үсээ цайвар өнгөөр будсан нь олны харааг булаав.

Харин 44 настай загвар өмсөгч Хайди Клумын хувьд ягаан өнгийн даашинз өмсчээ. Сүүлийн үед Авьяаслаг Америкчууд шоуны шүүгчээр ажилласан тэрээр хуруундаа гялтаганасан бөгж зүүсэн нь даашинзтай нь зохицсон харагдав.

 


Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …