“People” сэтгүүлээс Блэйк Шелтоныг хамгийн тачаангуй залуугаар тодруулжээ

Америкийн“People” сэтгүүлээс  “2017 оны хамгийн тачаангуй залуу”-гаар кантри дуучин, жүжигчин “Эн-Би-Си” телевизийн “Дуу хоолой” шоу нэвтрүүлгийн шүүгч Блэйк Шелтоныг тодруулжээ.


“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, Блэйк Шелтон  энэ тухай сонссоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө “Би бүх л амьдралынхаа турш царай муутай байсан. Харин ганц жил тачаангуй харагдаж л дээ” гэж хошигнон ярьжээ.

Жүжигчин Дуэйн Жонсон,  хөл бөмбөгчин Дэвид Бекхэм нар Блэйк Шелтоноос өмнө “Оны хамгийн тачаангуй” залуугаар өмнө нь тодорч байсан юм.

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …