Олон жил шорон дамжиж амьдарсан эр эхнэрээ хөнөөжээ

shoron-middleОлон жил ханилсан хань ижлээ зэрлэгээр хөнөөсөн  сэтгэл сэрхийлгэм Говьсүмбэр аймагт  гарсан. Тус хэргийг үйлдсэн хэрэгтэнг Ж.Ганхуяг гэдэг ба тэрээр  өмнө нь хулгай, дээрэм, танхайн хэргээр олон жил шорон дамжиж амьдарсан этгээд байжээ.

Тэрээр эхнэрээ зэрлэгээр хөнөөснийхөө дараа  хэргийн газраас оргон зайлсан байна. Ийнхүү гэмт хэрэг гарснаас  хойш  хоёр хоногийн дараа  цагдаагийн албан хаагчид тус аймгийн Шивээговь сумаас түүнийг  баривчилж саатуулаад байсан байна.

Гэтэл хэрэгтэн  саатуулагдаж байх үедээ өөрийгөө егүүтгэжээ. Тус хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн  шалгаж байгаа юм байна.

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …