Өнгөрсөн наймдугаар сарын 26-ны өдөр ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд сайн дураараа хандаж шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч үүнийгээ баталгаажуулахаар шинжилж үзэхэд ДОХ-той гэдэг онош нь батлагджээ. Энэ хүн 35-39 настай, эмэгтэй, одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа аж. Үүний маргааш нь буюу наймдугаар сарын 27-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагджээ. Энэ хүн 30-34 настай, эрэгтэй байжээ. Эдгээр халдвартай хүмүүсийг тус төв хяналтдаа авч, тархварын судалгаа хийж буй юм байна. Ийнхүү манайд Дох-ын 147 дахь тохиолдол бүртгэдлээ.
ХӨСҮТ-ийнхөн иргэдийг сайн дурын зөвлөгөө шинжилгээнд идэвхтэй хамарагдаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалан, ХДХВ-ээс хамтдаа сэргийлэхийг уриалаж байна.