Ц.Энхжин:24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өнгөрсөн бямба гаригт БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдсан юм. “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх  орноо төлөөлөн амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан мисс Ц.Энхжин өнөөдөр 15:00 цагт эх орондоо ирлээ.

Тэрбээр “Юуны түрүүнд Монголчууддаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.Намайг чин сэтгэлээсээ дэмжиж байсан бүх хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. Бид нар цөөхүүлээ гурван саяуулаа юм байж гурван шагналыг авч чадсан.

Миний хувьд өөрийнхөө бүх хүч чадлыг дайчлан оролцсон байгаа. 24 жилийн турш өөрийгөө бүх талаар хөгжүүлье гэж хичээж явсны үр дүн гарсан. Би өөрийнхөө бүх хүч чадлыг дайчилсан учраас харамсах зүйл байхгүй. Шилдэг 15 оролцогчийн хамгийн эхэнд нэр дуудагдсанд маш их баяртай байна. Өөрийгөө шилдэг 15 оролцогч болно гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ хамгийн түрүүнд дуудна гэж бодоогүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ц.Энхжингийн “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд

Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан
-Miss Multmedia төрлийн ялагч
-Beauty with a purpose TOP -20
-Miss Sport төрөлд TOP -8
-Miss Top Model төрөлд TOP -30
-Dances of the World TOP -5 
-People’s choice буюу Ард түмний сонголт төрөлд тэргүүлж Шилдэг 15

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …